Нөмөрийн хүртээмж: Нөмөр Кредит ББСБ нь хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг хүн бүрт хүргэхийг чухалчилдаг. Манай харилцагчдын 56%-ийг эмэгтэйчүүд, 44%-ийг нь эрэгтэйчүүд эзэлдэг. Үүнээс орон нутгийн хэрэглэгчид 48%, гэр хорооллын хэрэглэгчид 33%, үлдсэн 19% нь залуучууд байна.
Технологийн давуу талууд: Одоогийн байдлаар 10 программистаас бүрдэх мэдээллийн технологийн багтай бөгөөд хиймэл оюун болон автомат тооцооллыг ашиглан технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны есдүгээр сарын 21-ний ээлжит хуралдаанаар “Нөмөр Кредит” ББСБ-ын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох зөвшөөрлөө авчээ. Тус бүтээгдэхүүний Андеррайтераар зах зээлд тэргүүлэгч “Голомт Капитал ҮЦК” ажиллаж байна.
Нөмөр Кредит ББСБ нь 2015 онд Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрэлтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 21 аймаг дахь төлөөлөгчийн газар, КИОСК машин, аппликейшнээр дамжуулан харилцагчдадаа ТЕХНОЛОГИЙН ДАВУУ ТАЛЫГ АШИГЛАСАН ХҮРТЭЭМЖТЭЙ үйлчилгээг хүргэж байна.
Нөмөр Кредит Ассет ХБҮЦ нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан бөгөөд автомашины зээлээс бүрдсэн нийт 587 зээлийн гэрээнээс бүрдэх 11,022 сая төгрөгийн үнийн дүн бүхий зээлийг багцалсан. Хөрөнгийн багцын үлдэгдэл жигнэсэн дундаж хугацаа 33.39 сар, жигнэсэн дундаж хүү 2.75% байна.
Нөмөр Кредит Ассет ХБҮЦ нь 2 жилийн хугацаатай, 17.5%-ийн хүүтэйгээр зах зээлд гарахад бэлэн боллоо.
Төслийн магадлан шинжилгээг гүйцэтгэж, ХБҮЦ-ийг олон нийтэд санал болгох үйл ажиллагаанд Андеррайтераар ажиллаж байна.
Хөрөнгийн багцын удирдлагыг хариуцаж байгаа ба Хөрөнгийн зах зээлд гарсан нийт ХБҮЦ-ийн 94 хувьд нь хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж байна.
Барьцаалагдаж буй зээлийн багцаас түүвэрлэж ХБҮЦ тухай хууль, баталсан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж буй талаар дүгнэлт гаргасан
Барьцаалагдаж буй зээлийн багцаас түүвэрлэж санхүүгийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан эсэхийг нягталж дүгнэлт гаргасан.
Golomt Capital
7012-1530
Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24